
МХБХШүүгчид
“FIFA” (ОУХБХ) ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШҮҮГЧИД 2021 ОНЫ ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА
Монголын Хөл Бөмбөгийн Холбооны дээд зэрэглэлийн шүүгчид болох талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгч Э.Галбадрах, Э.Ариунболд, футзалын шүүгч Р.Жаргалсайхан болон Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Ө.Батцэцэг нар олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж МХБХ-ны удирдлагуудаас албан ёсоор ОУХБХ-ны шүүгчийн үнэмлэх болон тэмдгээ гардан авлаа. Монголын Хөл Бөмбөгийн Холбооны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох “Үндэсний дээд лиг”, “Футзалын дээд лиг”, “Үндэсний нэгдүгээр лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг” зэрэг тэмцээнүүдийг үнэн зөвөөр дэнсэлдэг шүүгч нар ийнхүү жилээс жилд олон улсад данстай болсоор байгаад МХБХ-ны удирдлагын зүгээс баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаан болон ажил үйлст нь өндөр амжилт хүсэж, илүү их үүрэг хариуцлага ногдож байгааг мөн сануулсан юм.
Энэ ташрамд хөл бөмбөг сонирхогч фанатууд болон багш дасгалжуулагч, тамирчдын нэрийн өмнөөс нийт шүүгч нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсье.