Төсөл, хөтөлбөрүүд

Орон нутгийн хөгжил

Хөлбөмбөгийн хөгжил зөвхөн нийслэл хотоор хязгаарлагдах аюулаас сэргийлэн МХБХ хөдөө орон нутаг, 21 аймгийн хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн талбайн болон футзалын төрлөөр, жил бүр өргөн цар хүрээтэй болж, орон нутгийн хөлбөмбөгчдийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосоор байгаа билээ. Хөлбөмбөгчдөөс гадна материаллаг бааз ч өсөн нэмэгдэж байгааг Орхон, Төв аймаг, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн стандарт талбайдаа аймгуудаас бэлхнээ харж болно. Мөн МХБХ, АХБХ-оос хэрэгжүүлдэг жижиг талбайн төсөл хөдөө орон нутагт хэрэгжиж байна.

Төсөл хөтөлбөрүүд

Дээр дурдсанчлан “Жижиг талбай”-ын төсөлүүд Орхон, Төв аймгуудад хэрэгжээд байгаа бөгөөд Дархан, Ховд аймгуудад баригдаж байна. Түүгээр ч зогсохгүй Төв аймгийн нутагт шигшээ багийн бэлтгэлийн баазыг өнгөрсөн дөрөв дүгээр сараас эхлүүлээд байгаа билээ. Талбайн хөлбөмбөгт чиглэгдсэн хэдэн хэдэн төслүүдийн нэг нь “Нэг талбай, Нэг гэрэл” төсөл юм. Уг төслийн хүрээнд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн стандарт гэрэлтүүлэгтэй болж, үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг, холбооны цом зэрэг тэмцээн уралдаан, үйл ажиллагаануудыг оройн цагаар явуулж байна.

 

Пушкаш

Пушкаш академи нь 2016 оноос эхлэн манай улсаас залуу хөлбөмбөгчдийг сонгон авч, суралцуулж байгаа. Анхны элсэгчид дундаас Г.Ганбаяр “Пушкаш академи”-д тэнцэн 17 хүртэлх насныхаа багийн хамтаар олон улсын “Сузуки кап” тэмцээнээс хүрэл мдеаль хүртэж түүхэн амжилт бүтээсэн юм.