FIFA FOOTBALL FOR SCHOOL ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

ОУХБХ-ны Сангийн дэмжлэгтэй Football for School буюу сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсролын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүллээ.
Сургалтыг ОУХБХ-ны сургагч багш Alexandra Gross, Alberto Giacomini, Alexandra Huete, Antonio Buenano нар уригдан ирж удирдан явуулсан сургалтад МХБХ-ны сургагч багш нар болон Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн багш нар сургалтад хамрагдлааа.
Уг сургалт 2022 оны 4-р сарын 9-11 хооронд онол, практик хосолсон хэлбэрээр үргэлжилж өнөөдөр сургалтын төгсгөлд МХБХ-ны талбайд фестивалийн үйл ажиллагаа болсон юм.
Тус фестивалийн үйл ажиллагааны ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин Юри Жоркаефф болон БНСУ хөлбөмбөгчин Ча Бум Кум нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэй шигшээ багийн тоглогч Жулиа Симич нар оролцлоо.