FIFA GLOBAL SUMMIT ЦАХИМААР ЯВАГДЛАА

ОУХБХ ны Дээд хэмжээний хурал 12 сарын 20 ны өдөр зохион байгуулагдаж, 211 гишүүн холбоодын төлөөлөгч нар оролцлоо. Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар энэхүү хуралд оролцсон юм. Энэ удаагийн дээд хэмжээний хуралд Эрэгтэй Эмэгтэй болон Өсвөрийн тэмцээнүүдийн давтамжуудыг нэмэгдүүлж Дэлхийн Аваргын тэмцээнийг 2 жил тутамд зохион байгуулах санал гарган гишүүн холбоодод танилцууллаа.
Ийнхүү тэмцээний давтамжийг нэмэгдүүлснээр ОУХБХ дөрвөн жилийн хугацаанд 3.3 тэрбум фунт стерлингийн нэмэлт орлого олох төлөвтэй гэсэн судалгааг Nielsen, Open economic зэрэг судалгааны байгууллагууд гүйцэтгэсэн байна. Даваа гарагт уг судалгаа буюу 700 гаруй хуудаснаас бүрдсэн баримт бичгийг танилцуулж, тус байгууллагын 211 гишүүн холбоодын төлөөлөгчид Арсен Венгерийн санаачилсан төсөлд хамрагдсан юм.
ОУХБХ-ны дараах төлөвлөгөө хэрэгжсэнээр бүх гишүүн холбоодын нэгдсэн календарийг эрчимжүүлж, тасалбарын борлуулалт, хэвлэл мэдээллийн эрх, ивээн тэтгэгчийн санхүүгийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдэх болно гэдгийг төлөөлөгчдөд мэдэгдэв.
Мөн Дэлхийн Аваргын тэмцээний давтамж нэмэгдсэнээр Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулах боломж олон гишүүн холбоодод бий болох юм. Энэ нь цаашлаад зохион байгуулагч улсын өсвөрийн хөл бөмбөгийн хөгжил, дэд бүтэц, туршлага судлах, нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэлээ.

Other Articles