FIFA LEGENDS CUP ТЭМЦЭЭНД Н.ЦЭДЭНБАЛ ТОГЛОНО

Монголын Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал 22 дахь удаагийн Катар улсад зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрээнд явагдах FIFA “LEGENDS CUP” тэмцээнд оролцоно.
Түүний хувьд Катар-2022 ДАШТ-ий урьдчилсан шатны анхны гоолыг 2019 оны 06-р сарын 09-нд Улаанбаатар хотноо МХБХ-ны талбайд явагдсан Бруней улсын эсрэг тоглолтын эхний гоолыг чөлөөт цохилтоос гоол оруулж 2-0 харьцаатай хожил байгуулсан түүхтэй билээ.
АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгчийн урилгаар ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино 2019 онд Монгол улсад айлчилсан, Энэ үеэрээ Н.Цэдэнбалыг онцолж Катар-2022 ДАШТ-ийг үзэх эрх мөн “FIFA Legend” тоглогч болгох саналуудыг хүлээн авч ажил хэрэг болгохоор явсан юм.
Улмаар Монголын анхны FIFA LEGEND тамирчин болж Катар улсад хоёр өдрийн турш явагдах “FIFA LEGENDS CUP” тэмцээнд оролцох болсон юм.
Тус тэмцээнд нийт алдартнууд 8 багт хуваагдан 2 хэсэгт өрсөлдөж аварга багаа тодруулах бол Н.Цэдэнбал А хэсгийн “East Tigers” багаас Tim Cahill, Cha Du Ri, Mikeal Silverstre зэрэг 12 алдартнуудтай нэг багаас тоглохоор болжээ.

Other Articles