FIFA SUMMIT ЦАХИМААР ЯВАГДЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар “FIFA Summit” цахим хуралд оролцлоо. Тус дээд хэмжээний чуулга уулзалтыг ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино өөрийн биеэр даргалан явуулсан юм. Тус хурлаар Арсен Венгэр тэргүүтэй мэргэжилтнүүд тус тусын салбартай холбоотой илтгэлийг хүргэсэн бөгөөд клубийн болон шигшээ багийн төвшинд явагдах ирээдүйн тоглолтууд, календарь, өсвөрийн хөлбөмбөг болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ирээдүйн хандлага зэрэг олон талт хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.

Other Articles