GRASSROOTS CUP 2023 ФУТЗАЛЫН ТЭМЦЭЭНИЙ МЭДҮҮЛЭГ АВАХ ХУГАЦАА СУНГАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд энэ жилээс эхэлж 2022 – 2023 оны Футзалын улиралд Охид Хөвгүүдийн GRASSROOTS CUP 2023 тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгдөж тэмцээний заавар нийтэд танилцуулагдсан.
Тус тэмцээн нь 2023 оны 04 дүгээр сарын 10-наас эхэлж МХБХ-ны Футзалын Ордонд U10, U11, U12 гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулах гэж байна.Тус тэмцээнд оролцсон багууд нас насны ангиллаар байр эзлүүлэн алт, мөнгө, хүрэл медаль гардуулах бөгөөд оролцож буй бусад бүх багуудын тоглогч бүрд дурсгалын медаль гардуулах болно.
Тэмцээний мэдүүлэг авах хугацаа 03.27-ний өдрийн 17:00 цаг хүртэл нийт оролцогчдын хүсэлтээр сунгаж байна.
Тэмцээний бүртгэл нээлттэй зарлагдаж байгаа тул клуб, сургууль болон багаараа оролцох бүрэн боломжтой. Клуб, багийг төлөөлж хамгийн ихдээ 2 баг оролцох боломжтой бөгөөд бүртгүүлэхдээ хамгийн ихдээ 14 тоглогч байна. Тэмцээн холимог системээр зохион байгуулагдаж аваргуудаа тодруулах болно.
ТЭМЦЭЭНИЙ ҮНДСЭН ЗААВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ :

Other Articles