“GRASSROOTS MONTH PHOTO” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЯЛАГЧИД ТОДОРЛОО

МХБХ энэ жилийн 11-р сарыг Грассрүүтс сарын аян болгон зарлаж гишүүн байгууллагуудаар дамжуулан олон тэмцээн уралдааныг зохион байгуулсан.
Сарын аяны үйл ажиллагаа 22 дахь удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-тэй цаг хугацаа давхцаж хүүхэд багачуудын хөлбөмбөгийн уур амьсгал бүрдсэн сар болж өнгөрлөө.
Тэгвэл МХБХ-ноос GRASSROOTSMONTHPHOTO хаштаг ашиглан гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн зургуудаас хүүхдүүдийн хөлбөмбөгийн хөгжилтэй, сонирхолтой агшныг гэрэл зурагт буулган авсан гишүүн байгууллагуудыг шалгарууллаа.
Үүнд:
Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хараагүй Хөлбөмбөгийн Холбоо, Солонго Халиун-Од клубүүдийн ирүүлсэн фото зураг шалгарлаа.
Катар улсад зохион байгуулагдаж буй 22 дахь удаагийн ДАШТ оргил үедээ ирж аварга багийн нэр тодроход цөөхөн хоног үлдээд байгаа энэ мөчид фото зургийн шилдэг оролцогчдыг КАТАР-2022 ДАШТ-ны гарын бэлгээр шагнаж урамшуулна. Шагналыг оны шилдгийг шалгаруулдаг Алтан бөмбөг ёслолын ажиллагааны үеэр гардуулан өгнө.

Other Articles