“АЛТАН БӨМБӨГ 2020″ ВИРТУАЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

МХБХ шинэ сарын эхний өдөр нийт хөл бөмбөг сонирхогчид, тоглогчид, дасгалжуулагчид, энэ спортод хөлс хүч, зүрх сэтгэлээ зориулдаг хүн бүрт нэгэн гайхалтай бэлгийг хүргүүлж байна. Бид жил бүрийн 12-р сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

“Алтан Бөмбөг 2020” ёслолын ажиллагааг

SPS Television

-тэй хамтран виртуал хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх болсныг дуулгахад таатай байна.

МХБХ 2020 онд Үндэсний дээд лиг, Футзалын дээд лиг, Эмэгтэйчүүдийн лиг зэрэг томоохон тэмцээнүүдээ явуулж чадсан тул “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг зохион байгуулж, тэмцээнд оролцсон тоглогч, дасгалжуулагчдыг алдаршуулах, хүч хөдөлмөрийг нь үнэлэх, ирэх жилийн улиралд эрч хүчтэй оролцох урам хайрлах боломж бүрдүүлсэн билээ.

Хэний аавын хүү, охин Монголын хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын гол баатраар тодорч, “Алтан бөмбөг”-ийн эзэн болохыг SPS National сувгаар шууд хүлээн авч үзээрэй.

Other Articles