MNB SPORT СУВГААР ХӨЛБӨМБӨГИЙН ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАМЖУУЛНА

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

МХБХ, МҮОНРТ хамтран цар тахлын үед хүүхэд багачууддаа зориулан хөлбөмбөгийн теле хичээл явуулах болсныг дуулгахад таатай байна.

Хөлбөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Гарьдмагнай, П.Алтантулга, Х.Цэнд-Аюуш нар 6-р сарын 1-ээс 8-р сарын 31-ийг хүртэл үргэлжлэх теле хичээлийг удирдан явуулна.

Хөлбөмбөгийн теле хичээл MNB Sport сувгаар долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагууд 10:00 цагт гарах ба тухайн өдрийн дугаар нь оройн 18:00 цагт давталтаар гарах юм.

МХБХ-ны грассрүүтс хөтөлбөрийн хүрээнд явуулж буй теле хичээлээс гадна МХБХ-ны тэмцээн уралдаануудыг гэрээ байгуулан шууд дамжуулах, олон улсын томоохон тэмцээнүүдийн эрхийг авах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Other Articles