Дээд Лиг 2013

2013 оны “Нийслэл Лиг”
Ивээн тэтгэгч: “АПУ ХК”

Тухайн оны дээд лигт 7 баг өрсөлдсөн бөгөөд багууд 2 тойрог тоглоод хамгийн өндөр оноотой 4 баг нь хасагдах шатанд шалгарч, улмаар аваргын төлөө Эрчим-Хангарьд багууд тунаж үлдэн үндсэн болон нэмэлт цагт 0-0 ээр тэнцэн ялагчийг торгуулийн цохилтоор шийдэж байсан түүхтэй. Тоглолтын 119′ дэх минутад Эрчим клубийн сүүлийн сэлгээ болох хаалгач Г.Дэлгэрдалайг ахлах дасгалжуулагч В.Бралушич талбайд оруулж, Б.Ариунболдыг суулгасан.Талбайд дөнгөж орж ирсэн Г.Дэлгэрдалай торгуулийн цохилтын үеэрх гайхалтай хаалтуудаараа тоглолтын хувь заяаг шийдэж байсан юм.

Тэмцээний шилдэгүүд:
Хаалгач: Б.Сэр-Од /Хангарьд/
Хамгаалагч: Ц.Энхжаргал /Эрчим/
Хагас хамгаалагч: Э.Ганзориг /УБИС/
Довтлогч: Эрнани Моура /Эрчим/ 8 гоол
Шилдгийн шилдэг тоглогч: А.Чинзориг /Эф Си Улаанбаатар/

Шилдэг шүүгч: Э.Ариунболд /Финалын тоглолт/