Дээд Лиг 2014

2014 оны “Нийслэл Лиг”

Ивээн тэтгэгч: “АПУ ХК”

2014 оны Лиг 6-р сарын 25-наас 8-р сарын 30-ны хооронд явагдсан юм. Энэ жилийн Лиг МХБХ-ны шинэхэн үзэгчдийн суудал, шинэхэн зүлгэн талбайд явагдсанаараа онцлогтой байлаа.
Мөн Эрчим, Хангарьд клубүүд эзэн тоглолтуудаа талбайдаа авснаар Лиг маань 3н талбайд зохиогдсон дэвшилтэй байсан юм.

Энэ улиралд Хоромхон, Эрчим клубүүд тойргийг өнгөлж ялагдал амсалгүйгээр хагас шигшээд шалгарч улмаар финалдсан. Тойргийн тоглолтуудад хоорондоо 2 ч удаа тэнцээд байсан нь шувтаргын тоглолтыг улам сонирхолтой болгож байсан юм. Тухайн үедээ энэхүү шигшээ тоглолтыг үзэхээр нилээн их үзэгч ирснээс гадна МҮОНРТ-ын хамт олон орон даяар шууд дамжуулж байсныг тодхон санагдаж байна.

Шигшээ тоглолтын цорын ганц гоолыг Хоромхон клубийн Канад тоглогч Риан Фанте 81′ дэх минутад оруулснаар багаа ялалтанд хөтөлсөн юм.

1-р байр: С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон” клуб,
2-р байр: Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим” клуб,
3-р байр: М.Отгонбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” клуб.

Тэмцээний шилдэгүүд:
Хаалгач: Б.Ариунболд /Эрчим/
Хамгаалагч: Б.Анар /Эрчим/
Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш /Хоромхон/
Мэргэн бууч: Юсуке Минами /Улаанбаатар Их Сургууль/ 10 гоол
Шүүгч: Б.Хаш-Эрдэнэ /Шигшээ тоглолт/