ТАНИЛЦУУЛГА

Шүүгч гэж хэн бэ?
МХБХ-ны шүүгч гэдэг нь МХБХ-ноос зохион байгуулсан сургалтанд хамрагдаж тэнцсэн, тангараг өргөсөн, ур чадвар бүхий зэрэглэлтэй боловсон хүчнийг хэлнэ.
Алсын хараа
- AFC-д шүүгч нарын үйл ажиллагаа үлгэр жишээ хөгжиж буй улс болох.
- МХБХ-ны шүүгчийн академи байгуулах.
- FIFA болон AFC топ шүүгч нар болон сургагч багш бэлтгэн гаргах.
Зорилго
- Орон нутгийн холбоо бүрт шүүгч хариуцсан албатай болох.
- МХБХ болон орон нутгийн холбоонд шүүгч болон шүүгчийн сургагч багшийн тоо нэмэгдүүлэх.
- Шүүгчийн материаллаг баазыг бэхжүүлэн, шүүгчийн ажиллах орчин, цалин урамшууллыг олон улсын жишигт хүргэх.
- Шүүгчийн сургалтыг шат дараалан бие бялдар болон онол практик хослуулан тогтмол явуулах