UB CUP 2022 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах “UB Cup 2022” тэмцээн МХБХ-ны Шинэ Яармагийн талбайд эхэллээ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж Улаанбаатар хотын 9 дүүргийн багууд хоёр хэсэгт хуваагдаж холимог системээр цааш аваргаа тодруулна. Тус тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн шигшээ багууд оролцож байгаа бөгөөд аваргын цомыг хүртсэн дүүрэг нь 8 сард баруун бүсийн Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах “21 Аймгийн Аварга Шалгаруулах Тэмцээн”- ий дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай “Үндэсний Цом”-ын төлөөх цорын ганц тоглолтыг хийх юм.

Other Articles