UNITED COLORS OF BENETTON ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Дэлхийн алдартай брэндийг өөрийн улсдаа худалдаалдаг United Colors of Benetton Mongolia-ийн хамт олон Азийн АШТ-нд оролцох эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчдаа дэмжин, бэлэг гардуулан өглөө.
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Узбекистан улсыг зорьсон бөгөөд аян замд мордохын өмнө тус компанийн хамт олон шигшээ багт хувцас, хэрэглэл бэлэглэлээ.
Ковид-19 өвчний улмаас вакумжсан орчинд бэлтгэлээ базааж байсан Шигшээ багийн тамирчдад Промон Трейд ХХК-ны захирал Н.Оюунбат МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргалаар дамжуулан, хувцас хэрэгслэлийг гардуулан өгсөн юм.
Тивийн тэмцээнд хүч үзэх эмэгтэйчүүдийн шигшээ багийг дэмжиж, өнгө нэмсэн United Colors of Benetton Mongolia-ын хамт олонд талархал илэрхийлье.

Other Articles