САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2024-05-30 07:40
Монголын Үндэсний шигшээ багийн алдарт тоглогч, өдгөө МХБХ-ны Техникийн захирлаар ажиллаж буй Баясгалангийн Гарьдмагнай нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Pro” зэрэглэлтэй анхны дасгалжуулагч боллоо.
Тэрээр Катарын хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд АХБХ-ны Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, амжилттай төгсөж чадсан юм. Уг сургалт нь 2023 оны 2 сараас эхэлсэн бөгөөд Катар улсын Доха хотод нийт 4 үе шаттайгаар үргэлжилж, өнгөрсөн оны 11 сард өндөрлөсөн.
Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт нь хөлбөмбөгийн тактик, тамирчдын хоол зүй, тест болон анализ хийх аргачлал гэсэн агуулгын хүрээнд онол-практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Б.Гарьдмагнай нь Pro зэрэглэлтэй дасгалжуулагч болсноор Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхтэй болохоос гадна эх нутагтаа АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион явуулах зэрэг олон боломжууд үүсэх юм.
Монголын анхны “Pro” дасгалжуулагчдаа баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.