САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2024-04-12 02:40
Багануур дүүрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн илгээлтийг гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн илгээлтийг Багануур дүүрэг 2024 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авлаа. Илгээлтийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж нар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Отгонболд, Багануур дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа дүүргийн Биеийн тамир, спортын хорооны болон дүүргийн Боловсролын хэлтсийн төлөөлөгчид, дүүргийн Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга Б.Зоригт, өсвөрийн хөлбөмбөгийн төлөөлөгчдөд гардуулан өглөө.
Засаг дарга С.Даваасүрэн Багануур дүүрэг 2011 онд хөлбөмбөгийн талбай байгуулж байсан бас Гүн Галуутай ЦС-д хөлбөмбөгийн мини талбай байгуулсан. Мөн дүүрэгтээ олон улсын стандарт бүхий талбай болон хөлбөмбөгийн бэлтгэлийн төв ч байгуулах боломжтой талаар мэдэгдлээ. Цаашид хөлбөмбөгийн спортыг Багануур дүүрэгт хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Үүний дараа Багануур ХК-д зочлон очсон бөгөөд Багануур ХК-ны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалтай уулзалт хийлээ.
Д.Түвшинжаргал захирал МХБХ-ны удирдлагууд анх удаагаа тус үйлдвэрт зочилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн, ажиллагсдын санаачилгаар бий болсон хөлбөмбөгийн Алдрын танхимаа танилцууллаа. Багануур ХК 1,200 гаруй ажиллагсадтай бөгөөд ажиллагсдын дунд 15 дахь удаагаа спортын наадам зохион байгуулж байна. Үүнд хөлбөмбөг байнга ордог талаар цохон тэмдэглэлээ. Ажиллагсдаа эрүүл байлгах “Эрүүл уурхайчин” хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд үүнд спортын оролцоо чухлыг онцоллоо. Мөн ажиллагсад өөрсдийн санаачилгаар хөлбөмбөгийн талбай байгуулж байгааг дэмжиж байгаагаа хэллээ. Энэхүү талбайн гүйцэтгэл 40%-тай явж байгаа бөгөөд стандарт талбай байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хүслээ.
2024 онд МХБХ-ноос зохион байгуулж байгаа улсын чанартай футзалын тэмцээнийг Багануур дүүрэгтээ хүлээн авах боломж бийг талууд онцоллоо.
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Преах Хан Рич Свэй Риен 2:1 СП Фалконс