САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2024-07-04 10:12
Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Мэргэжлийн Xөлбөмбөгийн Дээд Лигийн “Очир” зөвлөл нарын хооронд байгуулагдсан Монголын Дээд Лиг, Нэгдүгээр Лиг болон Супер цом тэмцээнүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, хөгжүүлэхээр хамтран ажиллах гэрээний заалтууд хэрэгжиж байна.
Тус гэрээ нь Лигийг олон улсын стандарт, дүрэм журмуудын хүрээнд бизнесийн агуулгад нийцүүлэн маркетинг, менежментийг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлах, Лигийн үнэ цэнийг дотоод болон олон улсын хэмжээнд өсгөх, Лигийн клубуудийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих үндсэн зорилготой.
Энэхүү гэрээнд заасны дагуу Лигийн тэмцээнийг зохион байгуулах гүйцэтгэгч компаний сонгон шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ийнхүү эхэллээ.
САНАЛ ИРҮҮЛЭХ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
1. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭХ
Сонгон шалгаруулалтын танилцуулга хүлээн авсан тухайн хувь хүн, хуулийн этгээд уг шалгаруулалтад оролцох тухайгаа утсаар /99984421/ эсвэл албан мэйлээр tsolmonbayar.l@the-mff.mn эсвэл эх хувийг нууцлалтайгаар сонгон шалгаруулалтад оролцохоо мэдэгдэнэ.
2. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН САНАЛАА ХҮРГҮҮЛЭХ
Тус сонгон шалгаруулалтад оролцохоо мэдэгдсэний дарагаар дараах бичиг баримтуудыг зохих ёсоор бичгээр, МХБХ-ны төв байранд эсвэл цахим шуудангаар хүргүүлж мэдэгдэнэ.
Үүнд:
2.1 Сонгон шалгаруулалтад оролцож буй компаний танилцуулга, албан захиа, улсын бүртгэлийн гэрчилгээ, сүүлийн 1 жилийн аудитаар баталгаажсан санхүгийн тайлан,
2.2 Техникийн санал,
2.3 Санхүүгийн санал, санал болгож буй үнийн дүн,
2.4 Татварын албанаас авсан мэдээлэл,
2.5 Сүүлийн 2-с дээш жил ижил төрлийн ажил, үйлчилгээ хийж байсан тухай мэдээлэл /гадаад улсад ажил эрхэлж байсан байх боломжтой/,
2.6 Хамтран туслан гүйцэтгэх компанитай хамтын ажиллагааны гэрээтэй байж болно.
2.7 Ашиг сонирхлын зөрчилгүйг нотлох захиа.
Дээр дурдсан материалуудыг дугтуйлж, нууцлалыг ханган сайтар битүүмжилсэн байдлаар 2 хувь бэлтгэж МХБХ-ны байранд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө хүргүүлнэ.Эсвэл дээр дурдсан материалуудыг МХБХ-ны ТЗБХ Л.Цолмонбаяр tsolmonbayar.l@the-mff.mn цахим шуудангаар 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө илгээсэн байна. Илгээсэн тухайгаа цахимаар болон утсаар мэдэгдэнэ.
АЖЛЫН ДААЛГАВАР
Монголын хөлбөмбөгийн дээд Лигийг мэргэжлийн түвшинд үйл ажиллагааг хөгжүүлэх, зохион байгуулах компаний ажлын ерөнхий даалгавар:
1. Лигийн спонсор байгууллагууд олох, ивээн тэтгэлэг босгох хамгийн багадаа (1 тэрбум₮)
2. Үзэгч фанаттай шинэлэг хөлбөмбөгийн орчинг бий болгох чиглэлд маркетинг хөгжүүлэлт хийж тоглолтын үзэгчдийн тоог жил бүр өсгөх
3. ТВ шууд нэвтрүүлэг хийж чаддаг байх, зохион байгуулах
4. Дээд , 1- р лигийн клубүүдЭД, МХБХ- нд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Преах Хан Рич Свэй Риен 2:1 СП Фалконс