САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2025-03-14 05:07
МХБХ-ны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний 09.00 цагаас 03 дугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл МХБХ-ны байранд хүлээн авна.
Нэр дэвшигч нь дараах хүсэлт, материалыг ирүүлнэ:
1. Сонгуульд нэр дэвшүүлэх тухай гишүүн байгууллагын албан бичиг,
2. Нэр дэвшихийг дэмжсэн гишүүн байгууллагын албан бичиг /4-с дээш/,
3. Нэр дэвшигчийн анкет, цээж зураг 2 хувь,
4. Иргэний үнэмлэхийн хуулбар,
5. Хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд 4-с дээш жил оролцсоныг нотлох баримт,
6. Шударга байдлын мэдэгдэл,
7. Гэмт хэрэгт холбогдоогүй талаарх тодорхойлолт,
8. МУ-д байнга оршин суудаг талаарх тодорхойлолт.
Дээрх хүсэлт, материалын драфт загвар болон холбогдох дүрэм, журмыг доорх линкээс татаж авна уу.
https://drive.google.com/drive/folders/13iTSOSoIdbxArOjW6RVJsMprVR-PvksA?usp=sharing
Нэр дэвшигчийн хүсэлт, материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл /congress@the-mff.mn/ имэйл хаягт, эсвэл 99725772 утсаар хандана үү.
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.