САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2024-10-31 11:44
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино
Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Шайх Салман бин Ибрахим Аль Халифа
Ерөнхий нарийн бичгийн дарга Датук Сери Виндзор
Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Козо Ташима
НҮБ-ын Дэд Дарга Түншлэл, Олон Улсын Харилцаа хариуцсан захирал Роберт Скиннер тэргүүтэй Азийн Хөлбөмбөгийн холбооны 48 гишүүн холбоо усыг хайрлах уриалгад талархалтайгаар хандаж, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн цэнхэр туузаар энгэрээ чимсэн нь энэ билээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хэрэгжүүлж буй “Цэнхэр тууз” аяныг дэмжиж, хамтран ажиллаж буй. Хөлбөмөгийн спортоор дамжуулан усны нөөцийг хадгалах, хамгаалах уриалгыг гаргах, бусад олон ажлыг хамтран хийхээр дээрх хоёр байгууллага Санамж бичиг байгуулсан юм.
Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн Эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний үеэр лигийн эмэгтэй тамирчид маань цэнхэр тууз зүүн, усны нөөцийг хайрлах, хамгаалах аянд нэгдэж буйгаа хамгийн түрүүнд илэрхийлж байв. Хүүхэд, эцэг эхчүүдэд сургалт, уриалгыг хүргэхээс гадна ус үйлдвэрлэгч, хэрэглэгч нарыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү аяныг дэмжих, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд тэдний хувь нэмрийг татан оролцуулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөөд байгаа билээ.
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.